
♟️ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Вагоны хэлтсийн ашиглалтын инженер, “Дархан Цагаан морь” шатрын клубын тамирчин Энхбаярын Амаржаргал Монголын шатрын холбооноос Олон улсын хэмжээний мастер (IM) цол хүртлээ.
🏆 Э. Амаржаргал нь шатрын спортоор олон жил хичээллэж, дотоод, гадаадын олон тэмцээнд амжилттай оролцож ирсэн бөгөөд өдгөө 160 гаруй медаль, шагналын эзэн болоод байна.
Түүний гаргасан онцлох амжилтуудаас дурдвал:
• Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль нийт 6;
• Монгол Улсын насанд хүрэгчдийн блицийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 4 дүгээр байр;

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
• Монгол Улсаа төлөөлөн дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон;
• 2015 онд Грек Улсад зохион байгуулагдсан блицийн тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн;
• 2018 онд Итали Улсад зохион байгуулагдсан U2000 ангиллын тэмцээнээс хүрэл медаль;
• БНСУ-д зохион байгуулагдсан нөхөрсөг тэмцээнд алтан медаль;
• ОХУ-д зохион байгуулагдсан Иволгинскийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн.
🥇 Түүнчлэн Э. Амаржаргал нь төмөр замын салбарын 16 мянга гаруй ажилтны дундаас 2018 оны “Шилдгийн шилдэг тамирчин”-аар шалгарч, салбарынхаа спортын амжилтыг ахиулсан байна.











