Дэвид Бекхэм нь Швейцарийн “Tudor” брэндийн элч бөгөөд тус компани түүнд 50 насны төрсөн өдрөөр нь зориулан тусгайлан хийлгэсэн цаг бэлэглэсэн болохыг “Business Insider” баталсан байна.

Зургадугаар сарын 30-нд Бекхэм Уимблдонд ирэхдээ уг цагаа зүүж, крем өнгийн хослол болон нарны шилээр гоёжээ. “Tudor” брэнд цагны талаарх нарийн мэдээлэл өгөөгүй ч, Esquire сэтгүүлээр мэдээлснээр энэ нь “Tudor” брэндийн Black Bay Chrono загварын тусгай хувилбар аж.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Уг загварын ган хийцтэй “Chrono” цаг нь ердийн нөхцөлд 6,050 ам.долларын үнэтэй. Харин Бекхэмийн цагны хувьд хүрээ болон цагийн заалтын хэсгүүдэд хүртэл алмааз шигтгэсэн тул захиалгат энэхүү хувилбар нь стандарт загвараасаа хавьгүй өндөр үнэтэй байх магадлалтай юм.











