БНХАУ-ын машин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч "BYD" компани АНУ-ын зах зээлд нэвтрэхгүйгээр борлуулалтын хэмжээгээр дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч болох боломжтой гэж тус компанийн олон улсын үйл ажиллагааг удирдаж буй захирал Стелла Ли мэдэгдлээ.
Өнгөрсөн сард BYD-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Ван Чуаньфу хурдан цэнэглэх технологийн дэвшил болон гадаад зах зээл дэх тэсрэлттэй өсөлтөнд тулгуурлан ойрын таван жил дотор Японы Tоёота компанийг гүйцэж, дэлхийн №1 автомашин үйлдвэрлэгч болох зорилт тавьснаа зарласан нь өрсөлдөгчдөө гайхшруулсан юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

BYD-ийн олон улсын үйл ажиллагааг хариуцдаг Стелла Ли Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа:
Миний бодлоор тэр маш өндөр зорилтыг манай компанийн өөрийн органик өсөлтөөр биелүүлнэ гэсэн итгэлтэйгээр дэвшүүлсэн.
Бид энэ зорилгод хүрэхэд АНУ-ын зах зээл зайлшгүй хэрэгтэй биш.
гэжээ.










