БНХАУ АНУ-ын визийн шинэ журмыг "Ялгаварлан гадуурхсан" хэмээн буруутгаж, хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэв.
Тус улс АНУ-аас баталсан визийн шинэ журмыг "Ялгаварлан гадуурхсан" гэж үзэж байгаагаа баасан гарагт мэдэгдээд, уг шийдвэрээ цуцлахыг Вашингтоноос шаардаж, шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах эрхээ хадгалж буйгаа онцоллоо.

БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Бээжин хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, АНУ-ын гаргасан энэхүү шийдвэрийг Хятад улс эрс эсэргүүцэж байна гэв.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тэрээр,
Энэхүү визийн шинэ журам нь хоёр улсын аль алиных нь ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд хоёр талын хэвийн харилцаа, иргэдийн солилцоонд сөргөөр нөлөөлнө.
гэж мэдэгдсэн байна.
Пүрэв гарагт АНУ гадаадын оюутнууд, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон сэтгүүлчдэд олгох визийн хүчинтэй хугацааг богиносгох шинэ журам хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд Хятадын сэтгүүлчдийн визийн хугацааг 90 хоног болгон хязгаарлахаар шийдвэрлээд байна.











