
Монгол Улс, Оросын Холбооны Улсын архивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит 28 дугаар хуралдаан 6-р сарын 25-26-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна.

Хуралдаанд хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга, Архивын ерөнхий газар-ын дарга, хууль зүйн ухааны доктор Л.Нямгэрэл, хамтарсан комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Холбооны архивын агентлаг-ийн орлогч дарга, Төрийн нарийн бичгийн дарга А.В.Юрасов тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Комиссын бүрэлдэхүүнийг Өмнөговь аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, аймаг орон нутагт хэрэгжүүлж буй томоохон төсөл, бүтээн байгуулалт болон архивын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ОХУ-ын төлөөлөгчид аймгийн Төрийн архивын үйл ажиллагаатай танилцаж, архивын зориулалтын барилга байгууламж, баримт хадгалалт, хамгаалалт, үйл ажиллагааг өндрөөр үнэлэн сайшаалаа.
Мөн Төрийн архивын хэлтсээс зохион байгуулсан “ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТЫН ДЭЭЖИС” сэдэвт үзэсгэлэнг дэлгэн танилцуулж, хоёр улсын түүхэн харилцаа, хамтын ажиллагааг гэрчлэх архивын үнэт баримтуудыг толилуулав.











