
АНУ-ын Сенатын Худалдааны Хороо БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид тус улсын зах зээлд нэвтрэхийг хязгаарласан одоогийн хуулийг улам чангатгах төслийг батлан дэмжлээ. Энэхүү хуулийн төслийн тодорхой нөхцөл нь Германы Mercedes-Benz компанийг АНУ-д бүтээгдэхүүнээ худалдаалах боломжгүй болгох эрсдэл дагуулж байна.
Сенатын Худалдааны хорооны дарга, Бүгд Найрамдах намын сенатор Тед Круз хэлэхдээ, хэрэв хуулийн төсөлд өөрчлөлт оруулахгүй бол 15 хувиас дээш өмчлөлтэй БНХАУ-ын компаниудыг АНУ-ын зах зээл бүтээгдэхүүнээ худалдахыг хориглох заалт нь Mercedes-Benz компанид мөн үйлчилнэ гэж анхааруулжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Учир нь Mercedes-Benz компанийн 20 орчим хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид эзэмшдэг тул уг заалтын хүрээнд тус компани АНУ-д автомашинаа худалдах эрхээ алдах магадлалтай юм.
Харин сенатор Берни Морено хэлэхдээ, хэрэв хууль батлагдвал Mercedes-Benz компани шаардлагыг биелүүлэхэд 2030 он хүртэл хугацаа өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд АНУ-ын Засгийн газраас тусгай чөлөөлөлт (waiver) авах боломж мөн нээлттэй гэж мэдэгджээ.










