Италийн Милан, Кортина д'Ампеццо хотноо болж буй Өвлийн олимпийн ХХV наадмын анхны медальтнууд тодорлоо.

Швейцарийн Франьо Фон Алльмен
.webp)
Шведийн Фрида Карлссон
Уулын цанын downhill ангилалд ( уулын цанын төрөл дотроо хамгийн хурдтай, хамгийн урт зам туулдаг) эрэгтэйчүүдийн төрөлд Швейцарийн Франьо Фон Алльмен түрүүлж, "Милан Кортина 2026" олимпийн анхны аварга боллоо. 24 настай Фон Алльмен нь 2025 онд энэ төрөлд дэлхийн аварга болж байжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Мөнгө, хүрэл медалийг Италийн Жованни Францони, Доминик Парис нар хүртлээ.
Мөн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 20 км скиатлон (20 км сонгодог+10 км чөлөөт) төрөлд Шведийн цаначин дэлхийн гурван алтан медальт, Бээжин-2022" олимпийн багийн буухиа уралдааны хүрэл медальт Фрида Карлссон түрүүлж, Олимпийн аварга боллоо.
Мөнгөн медалийг түүний нутаг нэгт Эбба Андерсон (Олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий 6 алттай), хүрэл медалийг Норвегийн Хейди Венг (Олимпийн хүрэл, ДАШТ-ий 5 алт, 5 мөнгө, 1 хүрэлтэй) хүртлээ.











