АНУ-ын Атланта хотод болсон ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Аргентины шигшээ баг Английг 2:1-ээр буулган авч, дараалан хоёр дахь удаагаа дэлхийн аварга болох мөрөөдлөө үргэлжлүүлэх эрхтэйгээр финалд шалгарлаа.
Тэд аваргын төлөө Испанийн шигшээ багтай тоглоно.
Тоглолтын хоёрдугаар үеийн эхэнд Английн шигшээ баг Энтони Гордон-ы гоолоор тэргүүлж эхэлсэн ч, Аргентин бууж өгсөнгүй. Леональ Мессигийн дамжуулалтаар Энцо Фернандес тооны харьцааг тэнцүүлж, улмаар нэмэлт цагт ахин Леональ Мессигийн дамжуулалтаар Лаутаро Мартинес ялалтын гоолыг оруулснаар Аргентин гайхалтай эргэн ирэлт хийлээ.

Англи хоёрдугаар үе эхэлсний дараахан Морган Рожерсын дамжуулалтыг Энтони Гордон амжилттай төгсгөж, "Гурван арслан"-г тэргүүлүүлсэн юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Гэсэн ч Аргентин дараалан довтолж, Английн хаалгач Жордан Пикфорд хэд хэдэн гайхалтай хаалт хийсэн ч багийнхаа хаалгыг хамгаалж чадсангүй. Энцо Фернандес торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор гоолдож, тоог 1:1 болгон тэнцүүлэв.
Аргентин довтолгоогоо үргэлжлүүлсээр, тоглолтын 90+2 дахь минутад Лионель Мессигийн төгс дамжуулалтыг Лаутаро Мартинес мөргөж гоол оруулснаар 2:1-ээр тэргүүлж, улмаар ялалтаа баталгаажууллаа.
Английн дасгалжуулагч Томас Тухель төгсгөлийн мөчид хамгаалалтаа бэхжүүлэх өөрчлөлтүүд хийсэн ч Аргентины туршлага, тэсвэр хатуужлыг дийлсэнгүй.
Ингэснээр Аргентины шигшээ баг дараалан хоёр дахь удаагаа ДАШТ-ий финалд шалгарч, аваргын төлөө Испанийн шигшээ багтай долдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хүч үзэхээр боллоо.










