“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайг 5 га-аар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, авто замын дагуух хэсэг, худалдаа үйлчилгээний төвүүдийн орчим болон хотын бусад байршилд мод, бут, сөөг, цэцэг, зүлэг бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэн тохижуулж байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хотын өнгө үзэмжийг сайжруулахын зэрэгцээ иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ногоон байгууламж чухал ач холбогдолтой.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг шинээр бий болж буй ногоон байгууламжийг хайрлан хамгаалж, мод, бут, цэцгийг гэмтээхгүй байх, ногоон байгууламжид гамтай хандаж, хотынхоо ногоон орчныг хамтдаа хамгаалахыг уриалж байна.