
🌀 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Их Британийн Crossrail International компанийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ.
🌀 Уулзалтын үеэр Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэхэд стратегийн ач холбогдол бүхий “Багахангай–Номгон чиглэлийн 430 км төмөр замын төсөл”-ийн талаар танилцуулж, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг олон улсын жишиг, түвшинд боловсруулахад Crossrail International компанийн олон улсын туршлага, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, арга зүйн дэмжлэгийг ашиглах боломжийн талаар хэлэлцэв.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌀 Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох, урт хугацааны түншлэлийг бэхжүүлэх зорилгоор “Монголын төмөр зам” ТӨХК болон Crossrail International компанийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэн, холбогдох бэлтгэл ажлыг хангахаар тохиролцлоо.

🌀 Мөн 2026 оны есдүгээр сарын 22–25-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах “InnoTrans 2026” олон улсын үзэсгэлэнгийн үеэр хамтын ажиллагааны дараагийн үе шатны асуудлыг хэлэлцэхээр боллоо.








