
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаан Нутгийн удирдлагын ордны сүлд танхимд 88.6 хувийн ирцтэйгээр эхлэн дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Үүнд:
1.Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
2.Орон нутгийн өмчийн тухай
3.Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай
4.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам батлах тухай
5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
6.Газрын тосны хайгуулын сонгон шалгаруулалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
7.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайд санал өгөх тухай

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
8.Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 15/07, 2024 оны 19/26, 2026 оны 9/27 дугаартай тогтоолуудын хавсралт дахь Канад хаус орон сууцны холбогдох хэсэг)
9.2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
10.Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний тодотгол батлах тухай
11.Аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
12.“Даланзадгадын дулаан хангамжийн газар” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
13.Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай
14.Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын 2021-2025 оны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт тайлагнаж, 2026-2030 оны менежментийн төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлана.










